Facebook Twitter

UFP – Хэт нарийн ширхэглэгт тоосонцор

Кверкус ХХК нь Улаанбаатар хотын хэт нарийн ширхэглэгт буюу нано ширхэглэгт тоосонцрыг бууруулах талаар Нидерландын Ван Веес Инновэйшнс компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд 2018 оноос эхлэн Улаанбаатар хотын цаг уурын онцлог, хэт нарийн ширхэглэгт тоосонцрын эх үүсвэр, уг тоосонцрын хэмжилт, бууруулах аргачлалыг боловсруулах болон судалгааны ажлуудыг хийж байна.

  • Улаанбаатар хотын хэт нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжилт /2018 оны 5 сар/,
  • Хэмжилт хийсэн координат байрлал /нийт 70 байрлал/,
  • Хэт нарийн ширхэглэгт тоосонцрын судалгааны ажлын тайлан,

Нидерландын Ван Веес Инновэйшнс компани нь гадна орчны нарийн болон хэт нарийн тоосонцрыг шүүн цэвэрлэх цоо шинэ эргэлт хийсэн, өвөрмөц системийг боловсруулан бүтээсэн. Энэхүү өвөрмөц систем нь цагт 300 м³-ээс 4.8 сая м³ гадна болон дотор агаарын бохирдлыг шүүн цэвэрлэх бөгөөд олон үйлдлийн цэвэрлэх процесс ашиглан нарийн ширхэглэгт тоосонцрыг 100%, хэт нарийн ширхэглэгт тоосонцрыг 99.9% шүүн цэвэрлэнэ.