Facebook Twitter

Хөрсний бохирдол бууруулах

Улаанбаатар болон бусад хот суурин газруудын утаанаас илүү тулгамдаж буй асуудал бол хөрсний бохирдол юм. Утаа тортог, арьс ширний боловсруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, түүхий эдийн олборлолт, фермерийн аж ахуй, автомашины засвар үйлчилгээ угаалга, гэр хорооллын жорлон, задгай хог хаягдал, бохир ус зэрэг нь хөрс бохирдуулах эх үүсвэр болдог байна.

Бид хөрсийг бохирдлоос хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээлт хийх ажлуудын хүрээнд хаягдал хог дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх байгууламж болон ахуйн хэрэглээний цэвэрлэх байгууламж нэвтрүүлэх шийдлүүд дээр ажиллаж байна.