Бид автомашины төрөл, хөдөлгүүрийн ангиллаас хамаарч ялгаран гарч буй хорт утааны хэмжилтийг хийж, бууруулах талаар судалгааны ажил явуулж байна.
Тээврийн хэрэгсэл нь нийслэлд агаарын бохирдлын хоёр дахь гол эх үүсвэр. Хэдийгээр, дулааны улиралд гэр хороололд хатуу түлш түлэлт харьцангуй багасдаг ч тээврийн хэрэгслээс ялгарах утаанаас үүдэлтэй агаарын бохирдол улирлаас үл хамааран их байдгийг судлаачид тогтоосон. Нийслэлийн өргөжин тэлэлт, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын түгжрэлүүд нь иргэдийн агаарын бохирдолд өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иймээс:
- Насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл, үүнд дизель хөдөлгүүртэй (дизель Евро-5 болон 6-аас бусад) тээврийн хэрэгслийн хэрэглээг багасгах,
- Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, техникийн шаардлагыг нь шинэчлэн тогтоох,
- Импортоор оруулж ирж буй шатахууны чанарын хяналтыг дээшлүүлж, техникийн шаардлагыг нь шинэчлэн тогтоох,
Автомашинаас ялгаран гарч буй хорт утаа, ялангуяа хэт нарийн ширхэглэгт тоосонцрыг бууруулах, импортоор оруулж ирж буй түлшний чанарыг дээшлүүлэх талаар бидний зөвлөмж, явуулсан судалгааны ажлын тайланг дараах холбоосоор үзнэ үү.